УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө "Хууль хяналтын байгууллага М.Энхболд гэдэг хүний шийдвэрээр ажилладаг болсон. Түүнийг хамгаалах гэж, МАНАН гэж яриад буй бүлэглэлийн томилгоо нурах гээд байгаа учраас өчигдрөөс эхлээд бөөнөөрөө ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийнхнийг баривчлах ажиллагаа явагдаж байна" гэсэн мэдэгдэл хийсэн юм.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд Л.Оюун-Эрдэнэ гишүүний мэдэгдэл үнэн эсэх талаар хууль хяналтын байгууллагад ханджээ. Тэрбээр энэ тухайгаа "Олон нийтэд илтэд буруу ташаа мэдээлэл түгээсэн бол УЕПГ, АТГ, ЦЕГ-аас залруулж, албан ёсны мэдэгдэл хийж байр сууриа илэрхийлэхийг хүсч байна" гэж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.