БЕРЛИН. /Ukrinform/. Германы агаарын тээврийн “Lufthansa” компанийн нисэгчид, нислэгийн үйлчлэгч нар ажил хаясны улмаас 1300 орчим нислэг цуцлагджээ.

Ажил хаялт 11 дүгээр сарын 7, 8-нд хоёр өдөр үргэлжлэх бөгөөд үүний улмаас 180 мянган зорчигчийн нислэг саатах төлөвтэй байна.

Нислэгийн үйлчлэгч нар баасан гарагт Майнын Франкфуртын нисэх онгоцны буудлаас холгүй оршдог “Lufthansa” компанийн төв байрны дэргэд жагсахаар төлөвлөжээ. Тэд цалин нэмэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаардаж байгаа аж.

“Lufthansa” компанийн удирдлага ажилтнуудынхаа эсэргүүцлийн ажиллагааг хууль ёсны дагуу хориглохыг оролдсон боловч хөдөлмөрийн маргааны асуудлаарх шүүх тус компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг