“Оддыг тооллоо

Охидын аашнаас цөөхөн юм...” 

Энэ мөртөд өгүүлж байгаа шиг эмэгтэйчүүд үнэхээр учир нь олдохгүй олон ааштай хүмүүс гэж үү? 

Эмэгтэйчүүдийн сэтгэл санаа тогтворгүй байдаг нь сарын тэмдгийн мөчлөгийн үе шатууд дахь дааврын өөрчлөлтөөс хамаардаг. Хэрэв бүсгүй та өөрийнхөө сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж өөрийгөө буруутгаж байвал энэ танаас бус дааврын өөрчлөлтөөс болж байж магадгүй гэдгийг санаарай.

Сарын тэмдгийн мөчлөгийн үеүүд болон даавар хэрхэн өөрчлөгдөж байгааг танин мэдсэнээр бүхий л сарын турш өөрийн сэтгэл хөдлөлөө ойлгоход тусална. Ингэснээр дааврын өөрчлөлт таны зан ааш, сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлөхийг урьдаас танин мэдэж сөрөг сэтгэл хөдлөлөө танин мэддэг.

Эстроген- Эм бэлгийн гол даавар: Энэ даавар нь өндгөн эс хэзээ гадагшлахыг бидний биед хэлж өгдөг. Судалгаанаас үзэхэд эстроген нь допамин, сератонин болон бусад даавруудын хамтаар бидний зан араншин, сэтгэл хөдлөл бий болоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Эстрогений нэгэн онцгой хэлбэр болох эстрадиол нь таны бэлгийн дур хүслийг бий болгодог. Энэ нь таныг стресстэй нийгмийн амьдралд илүү дасан зохицоход туслаж магадгүй юм.

Прогестерон- Жирэмсэн үед ялгардаг даавар: Энэхүү даавар нь өндгөн эс үтрээнд бэхлэгдэхэд таатай орчинг бүрдүүлж жирэмсэн үед үтрээний ханыг нягт, шигүү байхад нөлөөлнө. Таны бие дэх уг дааврын хэмжээ ихэсэхэд өөрийн стресс болон сэтгэл хөдлөлдөө илүү эмзэг хандаж эхлэх бөгөөд бусдын сэтгэл хөдлөлийг ойлгоход ялимгүй хэцүү болдог аж.

Тестостерон-Эр бэлгийн гол даавар: Сарын тэмдгийн үед өндгөвч өндгөн эсийг гадагшлуулахад туслах үүрэгтэй. Энэ даавар нь илүү “эмэгтэйлэг” болгодог гэсэн ойлголт хүмүүсийн дунд гэлтгүй эмч нарын дунд нийтлэг байдаг. Үнэндээ тестостерон нь эр эм хүн бүрт төрөхөд нь л ижилхэн хуваарилагддаг. Тестостерон нэмэлтээр уух нь бэлгийн дур хүсэл багатай эмэгтэйчүүдэд дур хүслээ хэвийн түвшинд авчрахад тусалдаг нь нотлогджээ. Гэвч судлаачид одоог хүртэл хэр их хэмжээний тестостерон дур хүсэл багатай эмэгтэйчүүдэд хангалттай нөлөөлж чадахыг тогтоож чадаагүй.

Эстроген: Энэ бол бидний бэлгийн дур хүслийг өдөөх, бэлгийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бэлгийн дур хүсэл буурах эмгэгтэй хүмүүсийн сэтгэл санаанд ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй.

Мөчлөгийн үе шатууд

Нэгдүгээр үе шат- Сарын тэмдэг: Сарын тэмдгийн эхний өдөр таны дааврын түвшин хамгийн бага байдаг. Бухимдах, ядрах зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг (Энэ шинэ тэмдэг нь сарын тэмдэг ирэхээс өмнөх өдрүүдэд мөн илэрнэ). Энэ бол энгийн л үзэгдэл тиймээс энэ бүхнийг өөртөө амар хялбараар даван туулахыг хичээгээрэй.

Хоёрдугаар үе шат- Овуляцийн өмнөх шат-Таны сарын тэмдэг дууссаны дараа эстроген болон тестостерон дааврын хэмжээ өндгөн эс гадагшлуулахын тулд ихэсдэг. Эстрадиолын хэмжээ 3-4 хоногийн хугацаанд 800 хувиар нэмэгдэж, тестостерон дааврын хэмжээ 6-8 хоногийн дотор ойролцоогоор 150 хувиар нэмэгдэнэ. Энэ хоёр дааврын хэмжээ овуляциас өмнө дээд хэмжээндээ хүрдэг ба энэ нь стрессийн үед таныг илүү тайван байхад тусалдаг. 

Өөрөөр хэлбэл таны бие урдаас таны сэтгэл санааг тайван байлгахад бэлтгэгддэг. Эстроген даавар ихээр ялгарах нь сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлдэг. Энэ үед та магадгүй бусдын сэтгэл хөдлөлийг илүү их мэдэрч ойлгодог болох юм. Маш олон судалгаанууд эмэгтэйчүүд энэ үедээ бусдын нүүрний хувирлаас айдас, уур уцаар, уйтгар гунигийг илүү мэдэрч чаддаг гэдгийг харуулжээ. 

Мөн энэхүү үед та бэлгийн дур хүслээ илүү мэдрэх бөгөөд нийгмийн амьдралд идэвхтэй оролцоно. Энэ үед таны сэтгэл санаа үнэхээр өөдрөг байх бөгөөд энэхүү эрч хүчээ ухаалгаар зарцуулахад анхаарах хэрэгтэй.

Гуравдугаар үе шат- Овуляцийн үе шат- Энэ хугацаа бол өндгөн эсийн гадагшлуулах хугацаа буюу бусад үетэй харьцуулахад богино хугацаа. Таны бие махбод эрүүл шаардлагатай даавруудаар хангалттай нөөцөлж чадсан үе шат бөгөөд овуляцийн өмнөх үетэй адилхан зан араншинг гаргана.

Дөрөвдүгээр үе шат-Сарын тэмдгийн өмнөх үе шат- Энэ бол таны мөчлөгийн хамгийн сүүлийн үе шат. Таны бие энэ сард үр тогтоогүй гэдгийг ухамсарласнаар эстрогений хэмжээ огцом буурч простерогений хэмжээ өсөж эхэлдэг. Улмаар та хэвийн үеэсээ илүү уур уцаартай болж амархан ядарч, стрессдэж, сэтгэл санааны хувьд таагүй мэдрэмж мэдэрч эхэлдэг байна.