Уржигдар 18 цагийн үед өмгөөлөгч нь хүсэлт гаргаж "Магнай трейд"-ийн захирал Р.Ганзоригийг сулласан билээ. Учир нь 48 цагийн дотор прокурор хүсэлтээ ирүүлээгүй бол суллана гэж хуульчилсан байдаг аж.

Тэгвэл үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх хурал өчигдөр 15 цагт боллоо. Хурлаар Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.  Энэ нь түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэсэн үг юм.

Шүүхийн шийдвэр:

Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Уг саналыг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар