Шатахуун импортлогч томоохон компанийн нэг "Магнай трейд"-ийн захирал Р.Ганзоригийг энэ сарын 8-ны шөнө баривчилсан билээ. Түүнийг хэвлэлд шатахууны үнийг үгсэн хуйвалдсан шалтгаанаар хорьсон гэж байгаа ч үүнээс өөр хэргээр саатуулсан гэх яриа гараад буй. 

Өчигдөр 18 цагийн үед прокурын санал ирэхээс өмнө өмгөөлөгч нь хүсэлт гаргаж Р.Ганзоригийг сулласан байна. Учир нь 48 цагийн дотор прокурор хүсэлтээ ирүүлээгүй бол суллана гэж хуульчилсан байдаг аж.

Өнөөдөр прокурор саналаа ирүүлсэн тул "Магнаг трейд"-ийн захирал Р.Ганзоригийг цагдан хорих саналын хурал болох юм байна.