Майкл Жейксон хөвгүүдийн “сексийн араатан” байсныг батлах шинэ баримтат кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Sundance кино фестивалийн үеэр гаргасан тус “Leaving Neverland” хэмээх 4 цагийн баримтат кино нь урьд өмнө үзээгүй аюулийн түгшүүрийг авчирсан гэнэ. 

Тус баримтат киноны үеэр тухайн үед 10 настай байсан Жеймс Сейфчак, 7 настай Вейд Робсон нар нь 2009 онд 50 насандаа өөд болсон дуучинтай нөхөрлөн улмаар дуучин нь тэднийг хүчирхийлсэн тухай зориг гарган ярьсан байна. Одоо насанд хүрсэн эдгээр залуусын амьдралд хар толбо үлдээсэн ч алдар хүндийнхээ ард хэрхэн нэр цэвэр үлдсэн талаар уг баримтат кинонд үзүүлэх аж.

Дараах зураг дээр Вейд Робсон Майклийн хамт Neverland эдлэнд 

Вейд Робсон 2005 онд дуучин түүнийг багаас нь хүчирхийлсэн хэмээн мэдэгдсэн юм.

Жейксоны бэлгийн хүчирхийллийн талаарх цуу яриа хэдэн арван жилийн турш үргэлжилсэн ч энэхүү баримтат кино нь түүнийг батлах нотолгоо болно гэж тус киног бүтээгчид үзэж байна. Уг киног олон нийтэд Юта дахь Египетийн театрт үзүүлэх юм байна. Попын хаан гэгдэх тэрээр хоёр хүүгийн амьдралд үгээр илэрхийлэх боломжгүй үйлдэл хийснийг нотлох нотолгоог уг киноны бүтээгч Дан Рид болон түүний эрэн сурвалжлагч нар олж уг баримтат кинонд ярилцлагын хамт дэлгэн харуулах аж.

Жейксоны хөрөнгө эзэмшигчид энэхүү баримтат киног хараахан үзээгүй ч эдгээр мэдэгдлийг няцааж байгаа юм. Тус киноны нээлтэд Жеймс Сейфчак, Вейд Робсон нар болон тэдний НBО, Channel 4-ийн төлөөлөгч нар хүрэлцэн ирэх юм.


Эх сурвалж: https://www.dailymail.co.uk