МАХН-ын Их хурал өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Одоогоор Их хуралд тус намын дарга Н.Энхбаяр ирээгүй байна. Харин С.Ганбаатар, УИХ гишүүн О.Баасанхүү нарын гишүүд иржээ.

Их хурлын хөтөлбөрөөс үзэхэд хурал өнөөдрийн турш үргэлжилж намын дотоод асуудлаа хэлэлцэх бөгөөд хамгийн сүүлд 19.30 цагаас МАХН-ын даргад нэр дэвшүүлэх, сонгох үйл ажиллагаа явагдсанаар өндөрлөх юм байна.