Улсын Дээд шүүх МАХН-ын  шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг өнөөдөр хэлэлцлээ.

Шүүхээс МАХН-ын 7 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус Их чуулганаар баталсан намын шинэчлэн найруулсан дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг бүртгэхээс татгалзаж, дүрмийн бусад заалт болон мөрийн хөтөлбөрийг  Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцсэн гэж үзэж бүртгэв.


Эх сурвалж: Дээд шүүх