Монголын үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.5 хувь, үхрийн ястай махны үнэ 4.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.1 хувь,  ямааны ястай махны үнэ 4.3 хувиар буурч, адууны ястай махны үнэ 1.6 хувиар өсчээ. Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 6410 төгрөг, үхрийн /ястай/ мах 7380 төгрөг, үхрийн цул мах 8625 төгрөг, адууны /ястай/  мах 5275 төгрөг, ямааны /ястай/  мах 4500 төгрөгийн үнэтэй байна.