Баруун бүсийн мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт өнөөдөр Ховд аймагт эхэллээ. Тус сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн ХХААГ, сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн  200 гаруй мэргэжилтнүүд оролцож, салбарын бодлого, зорилтыг орон нутагт хэрэгжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг үр дүнтэй бодитой өрнүүлэхэд анхаарах, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, туршлага солилцох зэрэг цогц мэдээллийг авах юм.