"Эйр Азиа"-гийн нислэгийн үйлчлэгч олон нийтийн сүлжээнд алдартай нэгэн болжээ. “Боломжийн үнэтэй нислэгийн тийз бас дээр нь царайлаг үйлчлэгч, гомдлох зүйл алга” хэмээн энэ сарын 12-нд түүний зургийн хамт Facebook-ийн хэрэглэгч Жорж Гонг нийтэлжээ.
Үүний дараагаар тэр царайлаг үйлчлэгчийг тодруулах ажил өрнөсөн бөгөөд удаан хугацаа шаардаагүй гэнэ.
Үйлчлэгч бүсгүй интернет орчинд Mabel_goo нэртэйг олж мэдсэн ба түүний бусад зургуудыг нийтэлснээр тэр богино хугацаанд сошиал од болжээ. Анх түүний зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн зорчигч уучлалт гуйсан ч харин эсрэгээр түүнийг нэр хүндтэй нэгэн болгосон байна. Түүний инстаграм хуудаснаас харахад тэр оюутан ба бас бүжигчин гэнэ. Мөн заримдаа моделийн ажил хийдэг нь ч ил болжээ.
Эх сурвалж: https://nextshark.com/