Жүжигчин Анжелина Жоли сүүлийн жилүүдэд жүжиглэхээс илүүтэй найруулагчийн ажилд анхаарсан билээ. Харин одоо тэрбээр Maleficent киноны цуврал ангид тоглохоор болжээ. Энэ тухайгаа Жоли Теллуридын кино наадмын үеэр мэдэгдсэн байна. “Бид зохиолоо бичиж байгаа, тун сонирхолтой цуврал болно гэж найдаж байгаа” хэмээжээ. 

Maleficent-ийн эхний ангид Аврора гүнжийн дүр бүтээсэн Эль Фэннинг цувралд тоглох эсэх нь одоогоор тодорхой болоогүй. Анжелина Жоли өнгөрсөн онд нөхөр Брэд Питтээс гэрлэлтээ цуцлуулсан. Үүнтэй холбоотойгоор зургаан хүүхдэдээ анхаарал халамж тавихын тулд сүүлийн нэг жил амарсан ажээ. Харин наадмын үеэр тэрбээр эргээд ажилдаа орж, жүжиглэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. 

Хатагтай Жоли Sunday Telegraph сонинд өгсөн ярилцлагадаа “Ганц бие байх тийм ч сайхан биш юм. Миний хүсэл энэ биш, үүнд сайхан зүйл нэг ч алга. Ер нь л хэцүү байх юм даа. Хүмүүст би тэвчээр гаргаж байгаа юм шиг санагддаг байх, үнэндээ би өдөр хоногуудыг өнгөрөөхийг л хичээж байна” хэмээжээ.