Үндэсний брэнд үйлдвэрлэгч "Exclusive" компанийн захирал Г.Майцэцэг МАН-ын даргад нэр дэвшихээр болсноо цахим хуудсаараа мэдэгдсэн. 

Тэрээр энэ сарын 18-нд өөрийгөө Баянгол дүүргийн МАН-ын 121 дүгээр үүрийн гишүүн тул МАН-ын даргад нэр дэвших хүсэлтэй буйгаа МАН-ын дарга М.Энхболдод албан бичгээр хүргүүлсэн. 

Өчигдөр Г.Майцэцэгийг мандатгүй хэмээн намын Их хуралд оруулаагүй бол өнөөдөр түүнийг намын даргад нэр дэвших боломжгүй гэсэн албан бичгийг МАН-аас хүргүүлсэн байна.

Тус албан бичигт "Г.Майцэцэг нь Баянгол дүүргийн МАН-ын 121 дүгээр үүрт харъяалагддаг намын гишүүн гэдэг нь тодорхойгүй байгаа тул МАН-ын даргад өрсөлдөх эрх үүсэхгүй байгааг мэдэгдье" хэмээжээ.

МАН-аас Г.Майцэцэгт хүргүүлсэн албан бичгийг хүргэе.