УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Ганболд нар өнөөдөр Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд гомдол мэдүүлж буй талаараа мэдэгдсэн. /Тус мэдээллийг Энд дарж уншина уу/


Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "МАН-ын бүлэг хоёр хуваагдсан гэдэг нь Монголын ард түмэнд ил болсон. Албан бус хоёр бүлэгтэй болсон. Бид үүссэн нөхцөл байдлыг эвлэрлийн журмаар, мөн ард түмний эрх ашгийг дээдлэх, хууль ёсны зарчмаар төрийн эрх барих үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр олон санал санаачилга гаргаж байгаа. Хоёр талаас олон гишүүн санаачилга гаргаж байна. 

Тэдгээрийн нэг бол 32-ийн А, Б гээд буй хоёр бүлгийн нэг болох Б бүлгийг миний бие ахлаад Д.Оюунхорол, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат гишүүн, нөгөө талаас УИХ-ын гишүүн Ч.Улаанаар ахлуулаад Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Х.Нямбаатар гэсэн 4 дөрвөн гишүүнээс бүрдсэн нийт 8 гишүүнтэй Ажлын хэсэг гарсан. Бид 3 удаагийн уулзалт хийсэн. Хамгийн гол нь бид үүссэн нөхцөл байдлаас хохирол багатайгаар ард түмэн, улс орныхоо эрх ашгийг хамгаалсан шийдэл, гарц гаргахыг зорьж, санал солилцож байгаа. Энэ асуудалд дэлгэрүүлж ярих боломжгүй байна" гэдгийг хэллээ.