МАН-ын Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд эхлэх гэж байна. 

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн даваа гарагт хуралдаж, намынхаа Бага хурлыг өнөөдөр 11.00 цагт хуралдуулахаар товлон зарласан юм. Сүүлийн үед ЖДҮ, 60 тэрбумын гэх асуудлуудтай холбоотойгоор УИХ дахь тус намын бүлэг хоёр хуваагдсан. Үүнтэй холбоотойгоор Бага хурлаа хуралдуулж, намын дотоод асуудал, хариуцлагыг ярих хэрэгтэй байна хэмээн тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сард чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлж байсан юм.

Тиймээс тус намынхан өнөөдөр намын бага хурлаараа дотоод зөрчил, талцлын асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж, төрийн ажлын гацааг арилгаасай гэсэн хүлээлт иргэдэд байна.