МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.

Өглөө 11.00 цагт эхэлсэн МАН-ын Бага хурал түр завсарласан ч үргэлжлүүлэн хуралдаж эхэлсэн. Яг одоо Бага хурлын гишүүд үг хэлж байна.

Намын дарга У.Хүрэлсүх Бага хурлыг нээж хэлсэн үгийнхээ төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболдыг өнөөдөр албан тушаалаа өгөх нь зүйтэй гэсэн юм. УИХ-ын даргыг 60 тэрбумтай холбогдсон учир ажлаа өгөх шаардлагатай хэмээн УИХ-ын зарим гишүүд үзэж буй. Харин УИХ-ын дарга Бага хурал дээр хэлсэн үгэндээ Би УИХ-ын даргын ажлаа өгнө. Гэхдээ цаг нь болоогүй хэмээн мэдэгдсэн.

Мөн тэрээр өөрийн цахим хуудаснаа "Хэнээс ч мөнгө авч албан тушаалд томилоогүй гэдгийг хариуцлагатай хэлье. Одоо үүнийгээ ил тод ярих хэрэгтэй. 60 тэрбумаар томилогдсон хүн энэ танхимд байна уу, байхгүй.

МАН-ын байрыг шатаахад оролцоод явж байсан Батзандантай нийлж МАНАН байгуулаад явж байгаа хүмүүс та нар шүү" хэмээн жиргээд буй юм.