УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгчийн ирүүлсэн саналд байр сууриа нэгтгэжээ. 

Ингэснээр УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийг олонхын саналаар дэмжиж буй. Энэ удаагийн МАН-ын бүлгийн хуралд тус бүлгийн 20 гаруй гишүүн оролцосон аж.

Уг асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр болоод байна.