Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавьж буйгаа энэ сарын 14-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдсэн.

Тэгвэл МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар өнөөдөр хуралдаж, нэгдсэн шийдвэрт хүрчээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Уг асуудлыг МАН-ын бүлгийн гишүүд, Сангийн сайдыг байлцуулж хэлэлцээд, 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа" хэмээн мэдэгдлээ.