МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 10:00 цагт хуралдахаар болжээ. Удирдах зөвлөлөөс Бага хурлын товыг зарлах юм. Засгийн газар огцорсон өдрөөс хойш Бага хурлын тов хүлээлт үүсгэж байгаа. Эрх баригч нам дотооддоо шинэ засгийн танхимын бүтэц бүрэлдэхүүнийг ярилцаж тохироо шийдвэрт хүрэх шаардлага бий. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН ойрын өдрүүдэд Бага хурлаа хуралдуулна гэсэн чигтэй ажиллаж байгаа юм байна. Ойрын хугацаанд Бага хурлаар асуудлыг шийдээд УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх долоо хоногоос зарлана гэж товложээ.