МАН Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд эхэллээ. Өнөөдөр 15.00 цагаас хурлыг зарласан байсан ч ирц бүрдээгүйгээс дөнгөж сая эхлээд байна. Энэ удаагийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм. Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьснаас хойш 14 хоногийн дотор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх хуультай. Т.Аюурсайхан тэргүүтэй 30 гишүүний засаг огцруулах саналыг УИХ-аар хэлэлцэх хуулийн хугацаа нөгөөдөр дуусна. МАН-ын Удирдах зөвлөл хуралдсаны дараа намын Бага хурлаар асуудлыг хэлэлцэхээр товлоод буй.  Бага хурал энэ сарын 5-нд буюу маргааш хуралдана гэсэн мэдээлэл байна.