БНХАУ-ын Эрээн хотын удирдлагууд тус хотод зорчиж буй манай улсын жолооч нарыг Хятадын замын хөдөлгөөнд дүрмийн дагуу зөв оролцож, хууль тогтоомжийг сахиулахыг сануулжээ. Учир нь энэ оны эхний хагас жилийн байдлаар Эрээн хотод зорчиж буй манай улсын суудлын болон том оврын автомашины жолооч нар БНХАУ-ын замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомжийг 30800 удаа зөрчсөн байна.