Түүх бол жишээн дээрх философи юм.

Peppercomm компаний үүсгэн байгуулагч, захирал Стив Коди (Steve Cody) Америкийн ерөнхийлөгчдийг үлгэр дуурайлалаа болгодог. Учир нь тэд АНУ-ыг хүчтэй гүрэн болгон хувиргасан.

Гурван зуун жил өнгөрсөн ч ач холбогдолоо алдаагүй манлайлагч байх чадварын талаарх хамгийн үр дүнтэй зарим зөвлөмжийг хүргэж байна.


Нэгдүгээрт: Төлөвлөгөөтэй байх

Жинхэнэ удирдагч, манлайлагч тодорхой зорилгод хүрэхийн тулд нарийн төлөвлөгөө гаргадаг. Харин дараагаар нь баг, хамт олондоо танилцуулдаг.

Үүнээс гадна тэд амжилтад хүрэхэд тулгарч буй бүхий л ололт амжилт, ялагдлын талаар ярьдаг. Харин чиглэлээ өөрчлөх хэрэг гарсан үед учир шалтгааныг тайлбарладаг. Яг ингэж Жорж Вашингтон, Авраам Линкольн нар ажилладаг байсан.


Хоёрдугаарт: Тайван амгалан байх

Аюул учрахад жинхэнэ удирдагч сандралд ордоггүй.

Жорж Вашингтоны ерөнхийлөгч байсан найман жилд амжилт ололтоос гадна түүнд ялагдал хүлээх үе ч байсан. Энэ бүх үед тэр үргэлж тайван байж чадсан.

Түүнтэй мөн адил Франклин Рузвельт байсан. Түүний хэлсэн «Айдас бол бидний цорын ганц айх зүйл» гэсэн үг нь бүхий л үндэстнийг сэргээж чадсан байна.

Удирдагч бүр бизнесийг нь нурахад хүргэх асуудалтай тулгардаг. Гэхдээ хэн бууж өгөх хэрэгтэй гэж хэлсэн юм бэ?


Гуравдугаарт: Дэс дараатай бай

Тактикаа өөрчилж болно, харин зорилгоо өөрчлөх ёсгүй.

Абраам Линкольныг жишээнд авья. Тэрээр эцсээ хүртэл зорилгодоо үнэнч байсан. Зорилгодоо үнэнч тэрээр үргэлж тактикаа өөрчилдөг байсан.

Яг ийм байдлаар бизнес-удирдагчид ажиллах ёстой. Та яах гэж компани байгуулснаа сана, өөртөө итгэ. Тактик, стратегиа өөрчилснөөр та шинэ оргилд хүрч чадна.



Дөрөвдүгээрт: Сэтгэл хөдлөл гарга

Аугаа удирдагчид доор ажиллагсдаа алдаж, алдаан дээрээ суралцахыг зөвшөөрдөг.

Абраам Линкольны хэлсэн үг энд хамгийн тохиромжтой. Иргэний дайнд ялагдал хүлээсэн АНУ-ын холбооны улсуудыг хүндээр шийтгэхийг шаардахын оронд тэрээр хүлээцтэй, энэрэнгүй, ойлголцолтой байхыг уриалсан. 

Линкольны хэлсэн «Хүн бүрт энэрэнгүй ханд» гэдэг үг- сонгодог ишлэл болсон.

Бүх удирдагчид энэ жишээг даган мөрддөг байх хэрэгтэй.


Тавдугаарт: Санал багатай шийдвэр гаргахаас бүү ай

Заримдаа удирдагчид бүх хүмүүст таалагдахгүй шийдвэр гаргах үе бий. Үүнээс болж дийлэнх ажиллагсад нуруугаа харуулдаг.

Яг ийм зүйл Жон Адамсомд тохиолдож байсан. Тэрээр Франц улстай дайнд оролцоогүй учир ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн. Гэхдээ тэр, улсаа дайнаас болон маш их гарз хохирлоос аварсан.


Зургаадугаарт: Нөхцөл байдалтай хамт өөрчлөгд

1916 онд Вудро Вильсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон. «Тэрээр биднийг дайнаас аварсан». Харин удалгүй Герман усан доорх халдлага эхлүүлж Америкийн хөлөг онгоцуудыг живүүлж эхэлсэн. Энэ үед Вильсон өөрийн байр сууриа өөрчилж, Германд дайн зарлажээ.

Бизнесийн салбар ч гэсэн үүнтэй ижил. Компанийхаа стратегид үнэнч бай, гэхдээ ямагт зах зээл дээр дасан зохицох чадвартай байх хэрэгтэй.


Долоодугаарт: Хувьсгалч бай

Та ямар ч өөрчлөлт хийхгүй байвал таны өмнөөс хэн нэгэн хийх болно.

Эндрю Жексон ингэж сэтгэдэг байсан. Тэрээр ардчилсан намаас гарсан АНУ-ын анхны ерөнхийлөгч. Тэрээр олон улсын талбар дээр төрийн гүйцэтгэх үүргийг урьдчилан харж байсан ч үүнд АНУ-ын хоёрдугаар банкны монополийн мөнгөний асуудал болон хувьцаа эзэмшигчдийн заль мэх садаа болсон. Тиймээс Жексон өөрт тулгарсан бэрхшээлийг үгүй хийж өөрийнхөө зорьсонд хүрсэн юм.


Наймдугаарт: Сөрж алх

Бүхнийг өөрсдийн гараар босгож, амжилтад өөрсдөө хүрсэн хүмүүсээс гадна эцэг эхийн хөрөнгөөр стартап эхлүүлсэн хүмүүс ч бий. Шилдэг удирдагч мэдээж эхний сонголтыг сонгодог.

Теодор Рузвельт энгийн хүмүүсийг ашиг орлого олуулж, монополийг устгахын тулд бүхнийг хийдэг байсан. Иймээс түүнийг баячууд үзэн ядаж харин энгийн ард иргэд шүтэн биширдэг байжээ.

Тиймээс хэрэв хэн нэгэн бусдыг ашиглаж өөрт ашиг хонжоо олж байвал та нэн даруй арга хэмжээ аваарай. Сайн нэр ба мөн чанар бол үнэлж баршгүй зүйл хэвээр. Томас Жефферсон «Та юу ч хийсэн бай таныг яг одоо бүх дэлхий ертөнц ажиглаж байна гээд төсөөлөөд үз» гэж хэлжээ.