Энэ сарын 21-ний өдөр Нийгмийн даатгалын байгууллага иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Нээлттэй өдөрлөгөөр аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар хувиараа бизнес эрхлэгчдийн ажлын байранд, сумдын нийгмийн даатгалын байцаагч нар малчны хотонд хүрч үйлчлэхээрээ онцлог юм. 

Өдөрлөгийн үеэр нийгмийн даатгалын тухай хууль эрх зүйн мэргэшсэн зөвлөгөө, мэдээлэл авахаас гадна сайн дурын гэрээ байгуулж, шимтгэл төлөх, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, гэрчилгээгээ баталгаажуулах, нийгмийн даатгалын цахим үйлчилгээний апликэйшний бүртгэл баталгаажуулах зэрэг үйлчилгээг газар дээр нь авах боломжтой.

Улсын хэмжээнд 10 цагт нэгэн зэрэг эхлэх “Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг”-ийн байршлын мэдээллийг хүргэж байна.

Дүүрэг аймаг сумдын өдөрлөг хаана болох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу