Өнөөдөр, маргааш буюу хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулагдах “Улаанбаатарын өвлийн наадам” болно.

"Улаанбаатарын өвлийн наадам"-ын хөтөлбөрийг хүргэж байна.

Мөн тус өвлийн наадам болох газар буюу “Скай резорт” руу хотын аяллын автобусаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Тодруулбал, Хотын аяллын автобус энэ бямба, ням гарагуудад:

  • Сүхбаатарын талбайгаас “Скай резорт” цогцолбор чиглэлд 11:00, 13:00, 15:00, 17:00 цагуудад, 
  • “Скай резорт” цогцолбороос жанжин Д.Сүхбаатарын талбай руу 12:00, 14:00, 16:00, 19:30 цагуудад иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас та бүхнийг амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт гэр бүлийн хамт өнгөрүүлэхийг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.