“Интернет судлалын агентлаг”-ийн удирддаг фэйсбүүкийн 270 гаруй хуудас болон хувийн хаягийг хаасан тухайгаа “Фэйсбүүк” нийгмийн сүлжээг үүсгэн байгулагч Марк Цукерберг мэдэгдсэн байна.
 
“Интернет судалгааны агентлаг” нэртэй Оросын байгууллагын удирддаг фэйсбүүкийн 270 гаруй хуудас болон хувийн хаягийг хааснаараа дэлхий даяар шударга сонгууль явуулах хэрэгт чухал алхам хийлээ. Эдгээр хуудас болон хаягийг “дотор нь агуулагдаж буй утга санаанаас нь болж бус Интернет судалгааны агентлагийн хяналтан дор байдаг учраас хаалаа” хэмээн М.Цукерберг “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.  
 
Орос улс олон нийтийн сүлжээгээр дамжуулан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын төрийн тэргүүн Дональд Трампыг дэмжихэд нөлөөлсөн хэмээн өмнө нь АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросыг буруутгаж байсан хэдий ч нотлох баримтуудыг үзүүлээгүй юм. Буруутгаж байсан газруудын тоонд Санк-Петербургийн “Интернет судалгааны агентлаг”-ийг багтаж байсан ажээ.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг