Их Британийн байгаль, ан амьтны зурагчин 35 настай Вилл Бурард нь Кеняа улсад бүтэн сартай, бороо орж байх агшинд Африкт амьдардаг маш ховор төрлийн хар ирвэсийн зургийг авч амжжээ. 

Үүнийг  100 жилд ганц тохиох аз гэж хэлж болох бөгөөд урьд нь тус хар ирвэсний бүтэн дүрсийг хэн ч авч чадаагүй юм. Тэрээр Сан Диагогийн амьтны хүрээлэнгийн биологич нартай тухайн бүсэд ажиллаж байжээ. Тэрээр тусгай хамгаалалттай газар, хар ирвэс үзэгддэг гэсэн цуу ярианаа сонссон газраа дурангаа нууцаар байрлуулсан байна.

Тэрээр утасгүй хөдөлгөөн мэдрэгч, өндөр чанартай DSLR камер болон 2-3 гэрэлтүүлэгч ашиглажээ. Түүний камерт өртсөн ирвэс нь эм ирвэс байсан аж. Тус зураг ирвэс агнагчдын анхаарлыг татаж магадгүй гэсэн зовнилыг хүмүүст төрүүлсэн ч азаар Кеняа улсад ан хийх нь хууль бус байдаг. Аялал жуулчлал нь эдгээр газруудад орлого олох нэн чухал эх үүсвэр болдог. Энэ нь орлого олох том боломж ч болж магадгүй юм.

Африкийн ирвэс нь Олон улсын Байгаль хамгаалах нийгэмлэгийн (IUCN) нэн ховордсон амьтдын Улаан Номонд багтдаг байна.



Эх сурвалж: https://9gag.com