Япон улсын автомашин үйлдвэрлэгч “Мазда Мотор” компанийн Хирошима мужид оршдог хөдөлгүүрийн үйлдвэр ирэх даваа гарагаас үйл ажиллагаагаа бүрэн сэргээн хэвийн үргэлжлүүлэхээр болсон тухай “Киодо” агентлаг пүрэв гарагт мэдээлэв.

Тус улсын баруун хэсэгт болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас уг компани үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан билээ. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ тасалдсаны улмаас зарим ажилчид нь ажилдаа ч ирж чадахгүйд хүрээд байсан байна.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт өдрийн ээлжийн ажилчид ажиллаж эхэлсэн бөгөөд автомашины бүрдэл хэсгүүдийн нийлүүлэлт бүрэн сэргэж, нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн болох үед шөнийн ээлж ажиллаж эхэлнэ хэмээн компанийн төлөөлөгч өнгөрсөн лхагва гарагт буюу өчигдөр мэдэгджээ. 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг