Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталжээ.

Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар болон ерөнхий боловсролын сургуулийн захирал, удирдлагуудад үүрэг болгосон байна.

2020-2021 оны хичээлийн жилд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настнуудыг элсүүлнэ. Элсэлтийг өнөөдөр буюу 8 дугаар сарын 03-наас /Parent.esis.edu.mn/ сайтаар цахимаар бүртгэнэ.

Хамран сургах тойргийн дагуу таны хүүхэд харъяаллаараа аль сургуульд хамрагдахыг хүргэж байна.