Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөг есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд болно. Оролцох хүсэлтэй иргэд болон аж ахуйн нэгжүүдэд нээлттэй бөгөөд тус өдөрлөг нийслэлийн Иргэний танхим, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д  болно гэдгийг зохион байгуулагчид өнөөдөр мэдээллээ.

Өдөрлөгт  БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх байгууллагуудын төлөөлөл болох  “Хү Из Холдинг” групп, “Нексжио” ХК, “Ипал” ХК болон зэрэг КОИКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар оролцож сонгон шалгаруулалт хийх юм байна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучууд БНСУ-д гурван сарын хугацаанд цалинтай дадлагажих ажилтнаар явах бөгөөд бүх зардлыг сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжүүд хариуцах юм.