“Монголын эмэгтэйчүүдийн холбоо” гишүүд дэмжигчидтэйгээ хамтран “10.000 маск” аяныг өрнүүлжээ. 

Өнөөдрөөс Улаанбаатар хотын хамгийн их утаатай хэсгүүдэд байршиж буй цэцэрлэг, эмнэлгүүдэд хүүхдүүдэд утаанаас хамгаалах амны хаалт түгээж эхлэх аж.

Энэхүү санаачилгыг “Талст худалдааны төв”-ийн хамт олон дэмжин, хамтарч ажиллаж байгаа юм.