Мексикийн “Heraldo de Chiapas” сонины сэтгүүлч Марио Гомесыг үл таних этгээдүүд буудан хөнөөжээ. Өмнө нь сэтгүүлч өөрийг нь аюул заналхийлж байгаа талаар прокурорын газарт мэдэгдэж байжээ. Гомесыг мотоциклоор явж байсан үл таних этгүүдэд буудан хөнөөсөн бөгөөд хүнд шархадсан тэрбээр эмнэлэгт нас барсан байна. 

Мексикийн Хүний эрхийн асуудлаархи үндэсний комиссын мэдээлснээр, 2000 оноос хойш Мексикт 138 сэтгүүлч амиа алдсан бол 2005 оноос хойш хэвлэл мэдээллийн хэрэгслийн 21 ажилтан ор сураггүй алга болсон байна. Мексикийн Газар зүй болон статискийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, 2017 онд тус улсад хүний амийг хөнөөсөн 31200 хэрэг гарсан байна. Хүний амийг хөнөөсөн хэргийн улмаас энэ оны эхний хагас л гэхэд Мексикт нийт 16000 хүн амь насаа алджээ. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн оны эхний хагастай харьцуулахад 18 хувиар өндөр байсан аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг