ЛОНДОН. /Reuters/. АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан Мексиктэй залгаа хилийн дагуу хананы 128 км урт хэсгийг барихад зориулж 1.5 тэрбум ам.долларын шилжүүлэг хийхийг зөвшөөрөв.  


Энэхүү мөнгөний 600 сая ам.долларыг Афганистаны аюулгүй байдлын хүчнийг дэмжихэд зориулах аж. АНУ-ын хилийн бүсийг 4 мянга гаруй цэрэг, 19 нисэх онгоц хамгаалж байгааг Шанахан онцлон тэмдэглэжээ. 

Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад 1 тэрбум ам.доллар зарцуулах гэрээг АНУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн 4 дүгээр сарын 10-нд байгуулсан юм. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг