Д.Трампын ард зогсох брэнд шил зүүсэн эмэгтэй түүний гэргий Милана Трамп мөн үү, тэр эмэгтэй чухам хэн бэ гэсэн асуулт олон нийтийн дунд тархаад буй юм. Энэ талаар Америкийн "Newsweek" сэтгүүлд "Трампийн дэргэд зогсож байсан эмэгтэй бол тэргүүн хатагтай Милана Трамп биш, түүний ихэр нь юм" хэмээн нийтэлжээ. 

Тус нийтлэлд:

"Д.Трамп Пуэрто-Рикогийн шуурганд хохирсон иргэд болон Ираны цөмийн гэрээний асуудлаар мэдэгдэл хийж байх үед тэргүүн хатагтай Мелана Трамп хамт байсан. Үүнийгээ Д.Трамп “Намайг энд ирэх үед миний эхнэр Меланья мөн энд ирж таарлаа" хэмээн мэдэгдсэн юм. 

Харин шүүмжлэгчид Д.Трамптай хамт явсан эмэгтэйг тэргүүн хатагтай биш, түүний ихэр хэмээн үзэж байна. Учир нь тухайн үеийн гэрэл зургийг нягтлан харахад хамт явсан цув өмсөж, нүдний шил зүүсэн эмэгтэйн хамар Мелана Трампаас өөр байгаа аж.

Д.Трамп, Тэргүүн хатагтай нарын хоорондын харилцаа таагүй байгаа бөгөөд үүнийгээ нуухын тулд Мелана ихрийгээ ашиглаж байна гэж шүүмжлэгчид үзэж буй юм" хэмээжээ. 

Мөн тус нийлэлд "Д.Трампын дэргэд байсан эмэгтэй тэргүүн хатагтай биш гэсэн мэдээлэл цацагдсанаас хойш Google дэх “Мелана Трампын ихэр”, “хульхи Мелана” гэх хайлт огцом өссөн. Мелана Трамп нөхрийгөө цагаан ордон руу нүүснээс хойш олон нийтэд гарч ирэх тоолондоо хэвлэл мэдээллийн гол сэдэв болж байна. Өнгөрсөн тавдугаар сард Мелани Трамп нөхөртэйгөө томилолтоор явж байх үедээ нөхрийнхөө гараас гараа татан авч байсаныг, тэргүүн хатагтайн инээмсэглэл нөхрийгөө буруу харах үед ярвайлт болж хувирсан" зэргийг онцолсон байна.  

Мөн зарим хүн түүнийг Мелания Трампын нууц албаны төлөөлөгч хэмээн үзэж байна