МАН-ын Бага хурал хаалттай үргэлжилж байна. Бага хурлын талаар УИХ-ын дарга М.Энхболд өөрийн цахим хуудаснаа жиргэжээ.

Тэрээр "Асуудлыг шийддэг хоёр арга байдаг. 1. Үүссэн асуудлыг хэн нэгэнд тохох, буруутган болгож хүндрэлээс гарах. 2. Голыг нь олж тунгаан хэлэлцээд шийдвэрлэх. Намын удирдлага эхнийхийг сонгож байна.

Хэсэг хүмүүсийг алдаа онооны төв болгон харлуулах, гэр бүл, хамтран зүтгэгч, бүр үр хүүхэд рүү нь дайрч, доромжлох байдлаар дэндүү улайрач, үүндээ маш их мөнгө зарж байна. Ингэж увайгүй загнаж олон түмэнд буруу ойлголт өгөх ажлыг тусгай технологиор, системтэй явуулж буйд би харамсаж байна.

Үнэн зөв нь олдоно гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа" хэмээн бичжээ.

Мөн тэрээр "Миний бие МАН-ын даргаар хоёр удаа ажиллахдаа хэн нэгний үгэнд, хэн нэгний ятгалгад орж өөрийнхөө бодлын, өөрийнхөө намын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж байгаагүй гэдгийг хатуу хэлье. 

Хэнээс ч мөнгө авч албан тушаалд томилоогүй гэдгийг хариуцлагатай хэлье. Одоо үүнийгээ ил тод ярих цаг болсон. 60 тэрбумаар томилогдсон хүн энэ танхимд байна уу, байхгүй. МАН-ын байрыг шатаагаад явж байсан Батзандантай нийлж МАНАН байгуулаад явж байгаа хүмүүс та нар шүү" гэжээ.