Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдах ёстой ч мөн л хойшиллоо.

Учир нь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " Өнөөдрийн чуулганы хуралдааны ирц хангалтгүй байгаа учраас хурлыг хойшлуулах хүсэлтийг тавьж байна. Өөрөөр хэлбэл 1 дэх өдрийн Бүлгийн хурлын дараа хүртэл чуулганыг хойшлуулж өгнө үү" гэсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд хүсэлтийг хүлээн авлаа. Мөн тэрбээр УИХ-ын гишүүдэд хандан үг хэллээ.

Би өчигдөр өглөө УИХ-ын нэр бүхий гишүүдийн УИХ-ын даргыг огцрох шаардлагын хариуг өгсөн. Өчигдөр оройноос Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Өнөөдөр хүлээн авлаа. Би үүнийг хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороонд хүлээлгэн өгсөн. Төрийн байгуулалтын байнгын хороо үүнийг шийдэх ёстой. Гишүүдэд хэлэхэд УИХ-ын гацаанд ороод 4 дэх 7 хоногийн нүүр үзэж байна. Үүнийг ойлгож дараа дараагийн чуулганд бүгд ирж байхыг хүсье. Өнөөдөр гэхэд ашигт малтмалын тухай хууль алт олборлогчдод хуулийн мухардал үүсгээд байна. Энэ нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж чуулгандаа идэвхтэй оролцохыг хүсье