Хүсэх, Чадах, Хэрэгтэй гэсэн гурвалжингийн огтолцолд нуугдаж байгаа алмазыг л олж хар

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд найз нөхөд, аав, ээж,  танил тал, хамаатан садныхаа зөвлөгөөгөөр мэргэжлээ сонгодог нийтлэг алдаа анзаарагддаг. Ирээдүйн амьдралыг зураг гэж төсөөлвөл анхны зураас нь мэргэжлээ зөв сонгох. Ингэж харалгүйгээр олны амаар мэргэжлээ сонгосон хүмүүсийн ихэнх нь насан туршдаа жирийн л нэг гүйцэтгэгч юм уу, эсвэл бүр хүссэн чиглэлээрээ дахин сурахаас аргагүйд хүрдэг.  Их, дээд сургуульд элсэхээр төлөвлөж буй залууст хэрэг болохоор зөвлөгөөнүүдийг хүргэе.


#1. Эхлээд дуртай зүйлээ ол.

#2. Хялбархаан хийдэг чадвараа анзаар.

#3. Аав, ээж, багш, найзуудаасаа  юунд илүү авьяастайгаа лавла. 

#4. Өөрийнхөө хэн гэдгийг мэдэх бэлээхэн тестүүд бий. Жишээ нь Майерс Бриггсийн тест байна. АНУ-ын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн 70 хувь нь энэ тестийг мэргэжил сонгохдоо ашигладаг. Люшер, Сонди, Кеттел, Роршах, Аммон, Айзенка, Рейвен, Бэйк зэрэг онлайн тестүүдээр өөрийгөө сорих боломжтой.

#5. Профориетацийн онлайн тестүүдээр өөртөө таарсан мэргэжлүүдийг олж мэдэх боломж ч бий.

#6. Өндөр цалинтай гэдгээр нь мэргэжлээ сонгож болохгүй. Сонирхолгүй мэргэжлээр хэчнээ сайн сураад мэргэших боломж хомс.  Зураач, нугараач хүн хүртэл саятан болдог түүх зөндөө л дуулддаг.

#7. Хүн дуурайж мэргэжил сонгох хэрэггүй. Учир нь хүн бүр өөр. Танд байгаа чадвар өөр хүнд байхгүй, бусдад заяасан авъяас танд ирээгүй.

#8. Ирээдүйд интернетийн хувьсгалд өртөгдөн алга болох мэргэжилд нухацтай ханд.

#9. Олон мэргэжилтэй болж болно, гэхдээ эхнийх нь  амжилттай байх юу юунаас илүү чухал,

#10. Хүсэх, Чадах, Хэрэгтэй гэсэн гурвалжингийн огтолцолд нуугдаж байгаа алмазыг л олж хар.


За тэгээд, "Эзэн хичээвэл, заяа хичээнэ" гэдэг сайхан үг байдаг даа. Ирээдүйн амьдралд нь өндрөөс өндөр амжилт, дүүрэн сайхныг хүсье.


Холбоотой нийтлэлүүд: 

1. 2020 он гэхэд эрэлт хэрэгцээтэй байх 10 мэргэжлийн ур чадвар

2. Харвардын Бизнесийн сургуулиас санал болгодог 11 ном

3. Амжилтад хүрэхэд оюуны чадамж хэрхэн садаа болдог вэ?

4. Компьютерийн шинжлэх ухаанаар тэргүүлэгч 50 их сургууль

5. Softskills чухал уу, Hardskills чухал уу