Онцгой байдлын алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой "Мэргэжлийн аврагч-2017" тэмцээн өнөөдөр эхэллээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд нийслэлийн Аврах анги, дүүргүүдийн онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах ангийн 15 багийн 120 гаруй тамирчин  оролцож оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөнө.