Монголд анх удаа мэргэжлийн йогийн асана аварга шалгаруулах тэмцээн (Mongolian Professional Yoga Sports Federation)  тэмцээн болох гэж байна. Энэ сарын 10 буюу маргааш  Шангриллад болох уг тэмцээний эрхийг Монголын мэргэжлийн йогийн спортын холбоо авсан юм.

Тэмцээн хүүхэд, өсвөр нас, насанд хүрэгч, ахмад настан гэсэн шаттайгаар явагдах бөгөөд тэргүүн байрын ялагч нь эх орноо төлөөлөн тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ажээ.

Энэхүү спорт нь биеийн хүч тамираар йогийн чадвар шаардсан дасгалуудыг урлагтайгаар хийж, цуцалтгүй, тууштай, тэсвэр тэвчээртэйгээр, бүрэн дайчласан йогт зориулсан тамирчдын тэмцээн юм. 

Йога нь хүнийг зѳв тѳлѳвшүүлж, тэсвэр тэвчээртэй, тууштай, үнэнч шударга, багаар ажиллах бүхий л сайхан чанаруудыг суулгаж ѳгдөгөөрөө давуу талтай. Гэхдээ өөрийнхөө эгог дэмжих биш төлөвшиж буй ухамсараа йогийн дасгалаар, йогийн спортын тэмцээнээр батлан харуулах хэлбэр ажээ. Йогийн спортын төрөл нь 400-аад жилийн өмнөѳс бие даан хөгжиж байгаа. Олон улсын мэргэжлийн йогийн спортын холбооны зүгээс цаашид олимпын спортын тѳрѳлд оруулах зорилготой ажээ.