1. Бага ярих.
  2. Асуултын хариултыг тойруу замаар олж авах.
  3. Өөрийн чинь зохиосон биш л бол өөр хүний номон дээр бодол, санаагаа бичихгүй, илэрхийлэхгүй байх.
  4. Ухаантай хүн зорилгоо бусдад ярьдаггүй. Бусдад өөрийгөө гайхуулж ярих нь атаархал төрүүлдэг тул өөрт хөнөөлтэй байдаг. 
  5. Заль бол нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар эргүүлэх чадвар. Ухаан гэж хаана, хэзээ, юуг ашиглахаа мэдэхийг хэлнэ. 
  6. Ухаантай хүн яриандаа доромжилсон үг, хэллэг хэзээ ч ашигладаггүй.
  7. Ухаантай хүмүүс бие биенийхээ талаар бусдад ярьдаггүй.
  8. Тэд жижиг ч гэсэн зорилгодоо хүрэхийн тулд  өөрийн нөөц боломжийг тултал нь ашиглаж чаддаг. 
  9. Чухал ажилд хэрэгтэй бүх зүйл ухаантай хүнд бэлэн байдаг. Тэр хэдэн алхмын цаана сэтгэдэг.
  10. Ухаантай хүн бусдын бодлыг сонсдог ч өөрийн бодлыг хэзээ ч хаяхгүй. Зөвхөн чин үнэнг мэдсэн цагт бодлоо өөрчилнө. 
  11. Ухаантай хүн олж авсан эрдэм мэдлэгээ ашиглах боломжийг алддаггүй. 
  12. Ухаантай хүн эрүүл мэнддээ анхаардаг ба хэрэггүй зүйлийн араас хөөцөлдөж биеэ гаргуунд нь гаргадаггүй. 
  13. Ухаантай хүний амьдралд бүтэлгүйтэл гэж байдаггүй, зөвхөн туршлага гэж байна.  
  14. Ухаантай хүмүүс үүссэн асуудлыг зөвхөн дотроо шийддэг. Олон нийтийн дэргэд хэрүүл маргаан хийдэггүй.
  15. Нөхцөл байдлыг зөвөөр хүлээж авахын тулд юуны түрүүнд эерэгээр сэтгэж, давуу талыг нь олж харахыг хичээдэг. Дараагаар нь сул тал байсан эсэхийг шалгадаг.