ЛОНДОН. /BBC/. АНУ-ын жүжигчин, загвар өмсөгч, дуучин агсан Мэрлин Монрогийн амьдралын сүүлийн зургаан сарын талаар өгүүлэх цуврал кино бүтээхээр болжээ. Энэхүү цувралын зохиолыг “BBC One” сувгийн “Trust Me” цуврал бүтээлийн зохиолч Дэн Сефтон бичихээр болсон байна.

М.Монрогийн тухай цуврал кинонд түүний холбоотой байсан Холливуд студийн захирлууд болон АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Ф Кеннедигийн талаар үзүүлэх ажээ. 

1962 оны наймдугаар сард 36 насандаа таалал төгссөн М.Монро нь “Gentlemen Prefer Blondes, The Seven Year Itch”, Some Like It Hot” зэрэг кинонд тоглож байсан юм. Түүнийг нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан хэмээн үздэг хэдий ч үүний талаар маш олон маргаан, таамаглал байдаг билээ.

“Мэрлин Монрогийн сүүлчийн өдрүүд” нэртэй цуврал киног 2010 онд уншигчдын хүртээл болсон "Мэрлин Монрогийн сүүлчийн жилүүд" хэмээх Кит Бадманы номын хэсгүүдэд үндэслэн бүтээх гэнэ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг