“Мет Гала”-д хүрэлцэн ирсэн одууд Нью-Йорк хотод жил бүр болдог хандив өргөх ёслолд хувь нэмрээ оруулжээ. Энэ нь өмнөх жилүүдийн рекордыг эвдсэн хэмжээний хандивийг цуглуулсан байна. Уг арга хэмжээ нь Нью-Йорк хотын Метрополитан Урлагын Музейд болсон бөгөөд TMZ-ийн нийтлэлд 15 сая долларын хандив цугласан ба өнгөрсөн жил 13 сая доллар цугларсан тухай мэдээлжээ.

“Мет Гала” бол Метрополитан Урлагийн Музейн Хувцасны Хүрээлэнгийн санхүүжилтийг босгох арга хэмжээ юм. Хувцасны Институтын үзэсгэлэн, хэвлэл, худалдан авалт, хөрөнгийг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хандивын арга хэмжээгээр зохицуулдаг байна. “Мет Гала” нь Нью Йоркийн хамгийн том хандивийн арга хэмжээ болсон ба 2013 онд 9 сая доллар, 2014 онд 12 сая долларын хөрөнгө босгожээ.


Зендаяа нь 15 сая долларын хандив цуглуулахад тусалсан одуудын тоонд багтжээ

Энэ жилийн арга хэмжээний сэдэв нь 1964 онд бичсэн “Камп” тэмдэглэлийн зохиолч Сьюзен Сонтагийн дурсгалыг хүндэтгэх зорилготой аж. 22 настай Зендаяа үнсгэлжин адил өнгө нь хувирдаг даашинз өмссөн байна.

Харин реппер Карди Б нь Том Брауны газар шүргэсэн урттай өвөрмөц даашинз өмсчээ.

Поп од Кейти Пери гэрлийн чийдэнгийн бүрхүүл адил даашинз өмссөн нь асч байгаа олон тооны гэрлийн бүрхүүлээр хүрээлэгджээ. 

38 настай Ким Кардашиан нь Мэйсон Муглерийн бороон дуслуудыг дүрслэн харуулсан даашинзыг сонгон өмссөн нь  олны харааг булаав.

Тэрээр хоёр охин дүүгийнхээ хамт дуучин Женнифер Лопезтай хамт зургаа татуулсан байна. 

Лейди Гага арга хэмжээний үеэр хувцасаа хэд хэдэн удаа сольсон аж.Тус арга хэмжээнд урлаг соёлын  нэр хүндтэй 650-700 хүн уригдан оролцдог аж.