5 настай охиноо галт тэргэн дотор оролдож байгаа эцгийн үйлдлийг харуулсан видео бичлэг Хятадын сошиал ертөнцөөр цацагдсан даруйдаа олны эгдүүцлийг төрүүлжээ.

Нетизенчүүд цагдаагnaн мөрдөн байцаалтын явцад охины эцгийн үйлдлийг үл тоомсорлосонд тэд сэтгэл дундуур байгаагаас гадна, уур бухимдалыг нь хөдөлгөсөн байна. Тус видео бичлэгийг нэгэн зорчигч хийсэн бөгөөд Гуанжугийн хурдны галт тэргэнд зорчигч 30 настай эр охиноо үнсэн, илж байгааг харуулжээ. Бичлэгийн явцад охины цамцыг дээшлүүлэн, хуруугаараа нурууг нь илэн, хүзүү нүүрийг нь үнсэхэд охин цааш түлхэн дургуйцлээ илэрхийлж, мөн бие нь өвдөж байгааг хэлсэн байна. Мөн түүнчлэн бичлэгийн нэг хэсэгт тэрээр охиныхоо өмдөнд гараа шургуулж байгаа харагджээ.


“Ааваа би өвдөж байна, миний бөгсөнд битгий хүрээч” гэх нь тус бичлэгт сонсогджээ.
Тус аялалын явцад хоёр эмэгтэй тэдний хажууд суусны нэг нь охины ээж, харин нөгөөх нь эмээ нь гэх боловч гар утсаараа оролцдон охиныг анзаарах ч үгүй харагдана.

Бичлэгийг хийсэн зоригч сонины газар тус бичлэгийг өгч, цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Цагдаагийн газар тус бичлэг сошиалаар газар авсаны дараанаас л хэргийг мөрдөж эхэлжээ. Хятадын вейбу гэх олон нийтийн сошиал сувгаар цагдаагийн газар мэдэгдэл хийсэн ба тус бичлэгт байгаа эр нь охины төрсөн эцэг мөн бөгөөд тус бичлэгт гарсан үйлдэл нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэдгийг нотлох боломжгүй гэжээ.

Харин олон нийт уг мөрдөн байцаалтын үр дүнд итгэж чадахгүй байгаа бөгөөд мэдэгдэл хийсэн өдрөөс хойш 21,000 сэтгэгдэл үлдээсэн нь уур хилэн, дургүйцлээ илэрхийлсэн зурвасууд ажээ.
“Хэрвээ энэ үйлдлийг бэлгийн халдлага гэж үзэхгүй бол, яг ямар үйлдэлийг бэлгийн халдлага гэж хэлэхийг мэдэхгүй байна”  хэмээн сэтгэгдэл үлдээжээ. Харин өөр нэгэн “Аав, охин болохоор хэрэг гэж тооцохгүй юмуу?” гэж асуужээ.

Эх сурвалж: https://nextshark.com