МИАТ компани агаарын хөлгийн парк шинэчлэлтээ үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөөнийхөө дагуу “Боинг” болон “Аволон” компанитай гурван талт хэлцэл хийсэн. Үүний үр дүнд 4 ширхэг “В737-8МАХ” агаарын хөлөг хүлээн авахаас эхний агаарын хөлгөө 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүлээж авах төлөвтэй байна.

Ингэснээр тус компани Монголдоо хамгийн залуу насжилттай агаарын хөлөг бүхий авиакомпанийн нэг болох юм.

Хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон “В737-8МАХ” агаарын хөлөг нь ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, байгаль орчинд ээлтэй байдлаараа давуу талтай. Мөн зорчигч өөрийн гар утас, таблетээрээ Wifi сүлжээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож Hollywood-ийн кино, үзвэрээс сонгон үзэх боломжтой.

МИАТ компани цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, нислэгийн шинэ чиглэл нээхэд агаарын хөлгийн паркийн хувьд ийнхүү илүү хангалттай болж байна.



Эх сурвалж:  МСАА