"МИАТ"-ийн цахим хуудсан дахь зорчигч бүртгэл буюу online check-in цэсийг ашиглан зорчигч өөрийгөө нислэгт урьдчилан бүртгэх үйлчилгээг нэвтрүүллээ.

Иргэд "МИАТ" ТӨХК-ийн нислэгээр аялахдаа онлайнаар зорчигчийн бүртгэлээ хийж, суудлаа сонгох боломжтой боллоо. Үүнд интернэт сүлжээ, хэвлэгч төхөөрөмж байхад л хангалттай юм.

Ингэснээр зорчигчид үнэт цагаа хэмнэх, өөрийн суух суудлаа урьдчилан захиалах боломжтой. Мөн нисэх буудал дээр тээшээ өгөхдөө Тээшний бүртгэлийн /Fast bag drop/ гэсэн тусгай цэгт тээшээ өгөхөд л болох аж.

Та дэлгэрэнгүй мэдээлэл, зааврыг доорх видеоноос авна уу.


Эх сурвалж: МИАТ