Сөүл-Улаанбаатарын чиглэл дэх МИАТ-ын онгоц өчигдөр Инчон олон улсын нисэх онгоцны буудалд ослын буулт хийсэн. Онгоцонд утаа, угаар үнэртсэний улмаас буулт хийсэн гэх мэдээлэл цацагдаад буй.

Тэгвэл энэ мэдээллийг ташаа мэдээлэл хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа залруулга хийжээ.

Тэрээр "Ташаа мэдээлэлд залруулга: Нисэх үед онгоцны дугуйны хаалт дутуу хаагдсан гэрлэн дохио ассан тул буцаж буугаад, сэлбэж янзлаад одоо 19 цагаар ниснэ. Утаа, угаар гараагүй. Ослын буулт хийгээгүй" гэв.