Агаарын тээврийн МИАТ ТӨХК шинэ коронавирусын дэгдэлттэй холбогдуулан Бээжин, Хонконг чиглэлийн зарим нислэгээ цуцалжээ.

Энэ талаар МИАТ компани "Зарим мэдээллийн хэрэгслээр бүх нислэгээ цуцалсан гэх ташаа мэдээлэл явж байгааг анхаарна уу.

МИАТ компани Бээжин хотын чиглэлд хоёрдугаар нийт 10 нислэг, Хонконг хотын чиглэлд хоёр болон гуравдугаар сард нийт 8 нислэг цуцалсан. Бусад нислэг хэвийн үргэлжилж байна.

Бид нислэг цуцлагдсантай холбогдуулан 24 цагийн турш зохицуулалт хийж ажиллаж байна" хэмээн мэдээллээ.

Нислэг цуцлагдсан аяллууд:

Бээжин: Хоёрдугаар сарын 3, 5, 7, 9, 11, 12, 14, 17, 19, 29-ний өдрүүдийн ОМ223\224

Хонконг: Нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 14-ны өдрийн ОМ297\298 болон хоёрдугаар сарын 3, 24, гуравдугаар сарын 2, 9, 16, 23-ны ОМ2971\2972 аяллуудыг цуцалжээ.

Дэлгэрэнгүй  мэдээллийг МИАТ ТӨХК-ийн 11 333 999 дугаараас авна уу.