Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХКомпани азийн чиглэлийн нислэгээ өргөжүүлэн БНХАУ-ын худалдааны томоохон хотуудын нэг болох Гуанжоу хот руу шууд нислэгээ эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

Тус нислэг нь 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн пүрэв, ням гарагуудад хийгдэх бөгөөд Улаанбаатар хотоос дөрвөн цаг нисээд Гуанжоу хотод очих бүрэн боломжтой болж буй юм.

Мөн эхний 3 нислэгтээ хямдрал зарлаж 1.000.800 төгрөгөөр Улаанбаатар - Гуанжоу 2 талдаа нисэх боломжийг олгож байна.

Нислэгийн суудал хязгаартай тул та эрт захиалгаа өгөөрэй.


Дэлгэрэнгүй мэдээллийг 11 333999 дугаараас авна уу.


Эх сурвалж: MIAT