Этиопт болсон "Boеing 737-MAX" онгоцны ослын дараа олон орон тус онгоцыг ашиглахаа түр азнаад буй. 

МИАТ компани ч бас энэ сарын 11-ний өдрөөс нислэгээ зогсоож Boеing компаниас зөвлөмж хүлээж байгаагаа мэдэгдсэн юм.

Одоогоор МИАТ ирэх сарын 15-ныг хүртэл "Boеing 737-MAX" онгоцыг ашиглахгүй гэдгээ мэдэгджээ. Хугацаа цааш яаж сунах нь мөн тодорхойгүй.

Харин энэ хооронд онгоц сул зогссон төлбөр, түрээсийн асуудлыг чөлөөлөх асуудлаар онгоцыг түрээсэлж авсан "Avolon" компанитай ярилцаж байгаа аж

Эхний байдлаар МИАТ-т гарсан хохирол урьдчилсан тооцоо төдийхөн байна. Харин онгоц нислэг үйлдэж эхлэх өдөр тодорхой болсон цагт хохирлын хэмжээ гарах юм. Энэ талаар түрээслэгч компанидаа болон Boеing компанидаа ч мэдэгдэж албан бичиг хүргээд байгаа гэв. 

Boeing нислэгээ зогсоосон нь цорын ганц тохиолдол биш юм. 2013 онд Boeing -787 Dreamliner загварын онгоцны аккумулятор шатсаны улмаас мөн л зогсоох шийдвэрийг гаргахад хүрсэн удаатай.