Этиопын иргэний агаарын тээврийн нислэгт ашиглагдаж байсан “Boeing 737 Max” загварын агаарын хөлөг осолдсонтой холбогдуулан ИНЕГ-аас МИАТ авиакомпанид ашиглагдаж байгаа “Boeing 737 Max” маягийн агаарын хөлөгийн нислэгийг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоолоо.

Дээрх агаарын хөлгийг үйлдвэрлэгч “Boeing компаниас зөвлөмж гартал “Boeing 737 Max”-ыг нислэгт ашиглахгүй байх шийдвэрийг гаргаж байна.

"МИАТ” ХК өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд уг шинэ онгоцоо 12 жил түрээслэх гэрээтэйгээр хүлээн авсан билээ. Дахин нэг онгоцыг уг гэрээний дагуу авах бөгөөд уг загвар нь мөн л “Boeing 737 Max” аж.  Тиймээс МИАТ компани Boeing компанид хандан тайлбар хүсээд байгаа юм.

Уг "Boeing 737" зорчигч тээврийн нисэх онгоц жилийн өмнө Жакартагаас хөөрсөн даруйдаа осолдож 189 хүн нас барж байсан юм. Boeing компани уг явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд техникийн багаа илгээж туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.