Michael Jackson-ний  шүтэн бишрэгчдийн анхааралд! Алдарт дуучины амьдралд тулгуурласан мюзикл Нью-Иорк хотын "broadway" театрт тоглогдох гэж байна. 

Дуучны хувийн амьдрал болон уран бүтээлээс сэдэвлэсэн уг мюзикл нь Michael Jackson-ийг нас барсанаас 11 жилийн дараа broadway театрт нээлтээ хийх гэж байна. Энэ талаар мэдээлэл хомс байгаа ч , уг мюзиклын зохиолыг хоёр удаагын Pulitzer шагналын эзэн тайзны жүжгийн зохиолч Lynn Nottage бичих юм байна.

Michael Jackson-ны эрхийг төлөөлөн эзэмшигч нь анх удаа продакшинуудтай хамтрах гэж байгаа хэрэг биш  юм, 2013 онд Circus du Soleil компанитай хамтран Michael Jackson One-ыг тайзнаа амьдруулсанаас хойш  Лас Вегаст одоог хүртэл тоглогдсоор байна. Попын хаан, 13 удаагын Грэммын шагналт тэрээр 50 настайдаа 2009 онд насан эцэслэсэнээр түүний хөгжмийн карьеэр дуусгавар болсон ч хүмүүсийн сэтгэл зүрхэнд  уран бүтээлээрээ дамжин амьдарсаар байгаа билээ.